"Багануур” ХК-ийн хувьцааны ханш 10.29 хувиар унав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-15 17:48:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн  өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 107 261 ширхэг хувьцаа арилжсанаас 10  компанийн хувьцааны ханш өслөө.

Тодруулбал өнөөдрийн арилжаагаар 7  компанийн хувьцааны ханш буурсан бол  нэг компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс "Улсын их дэлгүүр" ХК-ийн  хувьцааны ханш хамгийн өндөр буюу 8.16 хувиар өссөн бол "Багануур” ХК-ийн ханш хамгийн өндөр буюу 10.29 хувиар унажээ.

Харин Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 12 ширхэг үнэт цаас 1.1 сая төгрөгөөр арилжаалсан байна.

Ингэснээр  "MSE ALL" индекс 1,169.18 нэгж болж 0.3 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 301 тэрбум 264 сая 129 003 болжээ. 

 Б.Заяа
Связанные новости