Орон нутгийн иргэдийн санхүүгийн зохистой шийдвэр гаргах чадварыг тэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Санхүүгийн боловсрол аяны хүрээнд Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтыг Төвбанк дэвшүүлсэн.
Тэгвэл Хөдөө орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох ажлын хүрээнд Монголбанк, Бичил Санхүүгийн хөгжлийн сан, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн үндэсний боловсролын төв хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
Дээрх санамж бичгийн хүрээнд талууд орон нутгийн иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн зохистой шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх, урт хугацаатай хуримтлал болон санхүүгийн хөрөнгө оруулалтыг тэлэх, санхүү, банкны системд итгэх олон нийтийн итгэлийг дээшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа өрнүүлэх юм байна.
Мөн үндэсний хэмжээнд сургагч багш нарыг бэлтгэх, эрдэм шинжилгээний хурал, олон талт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна санхүүгийн мэдлэг олгох гарын авлага, багшийн ном, орон нутгийн иргэдэд сургалт явуулахад ашиглах материал, видео хичээлийг боловсруулах аж. Улмаар санхүүгийн боловсролыг урт хугацаанд олон нийтэд хүргэж, энэ чиглэлийн мэдлэгийг тэлнэ хэмээн албаныхан онцлов.

Б.Заяа