Махны үнэ өмнөх сараас буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Махны үнэ өмнөх сараас буурлаа хэмээн Статистикийн хорооноос мэдээллээ.
Тодруулбал хонины ястай махны үнэ өмнөх сараас 5.1, үхрийн ястай мах 2.0, үхрийн цул мах 0.6, ямааны ястай мах 7.3, адууны ястай мах 1.9 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарчээ. Харин нэг кг хонины мах дунджаар 5465, үхрийн мах 6810, үхрийн цул мах 8225, адууны мах 4900, ямааны мах 3835 төгрөгийн үнэтэй байна.
Түүнчлэн гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулбал 2.5, өмнөх долоо хоногоос 1.4 хувиар буурчээ. Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулбал төмсний үнэ 13.9, луувангийн үнэ 19.3, байцааны үнэ 7.7, сонгины үнэ 1.8, хүрэн манжингийн үнэ 6.7 хувиар буурсан байна.

Б.Заяа