Улаанбаатар-Бангкок хот руу шууд нислэг үйлдэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-06 12:11:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МИАТ компани Зүүн Өмнөд Азийн аялал, жуулчлалын гол бүс болох Тайландын вант улсын Бангкок хот руу нислэгийн чиглэл нээсэн байна.

Ингэснээр Улаанбаатар-Бангкок чиглэлд долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт шууд нислэг үйлдэхээр болж байна. Шууд нислэгийг ирэх оны гуравдугаар сарын 21 хүртэл үйлдэх аж. Хоёр улсын хооронд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой бөгөөд өдөрт дунджаар манай 15 иргэн тус улс руу зорчдог  гэсэн судалгаа байна. Тайланд руу  зорчигсдын дийлэнх  нь аялах болон  эмчлүүлэхээр  зорчдог аж.

Улаанбаатар-Бангкокийн шууд нислэг таван цаг үргэлжлэх бөгөөд шинэ нислэгийг “Boeing 737-800” агаарын хөлгөөр өчигдрөөс үйлдэж эхэлсэн байна. Нислэгийн тийзний үнэ 1.6 сая төгрөг байх бөгөөд  баяр ёслолын үеэр үнийг хямдруулах боломжтой гэдгийг МИАТ компаниас мэдэгдлээ.
Б.Заяа
Связанные новости