Согтуугаар жолоо барьсан 46 жолооч эрхээ хасуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-11-03 16:54:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өчигдрийн  пүрэв гарагт ЗЦА-аас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 46 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцов.
Замын Цагдаагийн албаны ЖШУХ нийт 383 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 259 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 9 хүн гэмтэж бэртсэнээс 2 нь бага насны хүүхэд байв. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон хоёр жолоочийг мөрдөн шалгаж байна. Явган зорчигч мөргөж гэмтээсэн 5 осол, мөргөлдөх хэлбэрээр 8 осол бүртгэгдсэн нь жолооч нар тээврийн хэрэгслийн хажуу хоорондын зай барьдаггүй, уулзвар, гарц нэвтрэх журам зөрчсөнөөс үйлдэгдэж байна гэж ЗЦА-аас мэдээлэв.

 

Ж.Батсайхан

Связанные новости