Осолдсон иргэдийн ар гэрийнхэн ОБЕГ-т талархал илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Отгонтэнгэр хайрханд осолдсон иргэдийн ар гэрээс Онцгой байдлын байгууллага, алба хаагчдад талархал илэрхийлэв.
Осолдсон ч гэлээ талийгч дүүгийнхээ өмнөөс талархлаа илэрхийлэхээр ирсэн Булган аймгийн Могод сумын өндөр настан С.Болдыг ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл хүлээн авч уулзав. С.Болд “Дүүгийнхээ цогцсыг уулнаас олохгүй нь л гэж айж байлаа. Гэтэл аврагчид маань олоод ирэхэд амьд уулзсан мэт баярласан” гэж ОБЕГ-ын аврагчдын хүнд хүчир хөдөлмөрийг үнэлж хэлээд өөрийн гараар бичсэн талархлын бичгээ гардуулан өгчээ.

Ж.Батсайхан