Гаванын олон улсын үзэсгэлэн яармагийн нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-11-03 11:18:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНКУ-ын Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын яам, Худалдааны танхимаас жил бүр хамтран зохион байгуулдаг “Гаванын олон улсын үзэсгэлэн яармаг” “FIHAV- XXXV”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнгөрсөн сарын 30-нд "Экспо Куба" үзэсгэлэнд боллоо.

Уг үзэсгэлэн яармаг Латин Америк, Карибын орнуудад бизнес хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны томоохон боломжийг олгодог бөгөөд Монгол Улсаас БНКУ-д суугаа Элчин сайд Ц.Батбаяр үзэсгэлэнгийн нээлтэд оролцов.  

“Гаванын олон улсын үзэсгэлэн яармаг” нь аравдугаар сарын 30-наас арвандүгээр сарын 3-ны өдрийг хүртэл болох бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн яармагт Венесуэл, Испани, ОХУ, БНХАУ, Канад, Өмнөд Солонгос, Япон, Франц зэрэг нийт 33 орны 1400 орчим аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ 25 павильонд дэлгэн үзүүлж сурталчилж байна.
 
Связанные новости