“Инвест Монголиа Токио-2017” чуулганд 300 гаруй төлөөлөгч оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Инвест Монголиа Токио-2017” олон улсын чуулга уулзалт ирэх сарын 24-нд Токио хотноо болох юм байна.
Тус чуулга уулзалтыг сүүлийн таван жилийн турш тасралтгүй Токио хотноо зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийн чуулганд 40 гаруй илтгэгч болон 300 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ.
Японы “Фронтиер” ХХК дээрх чуулганыг угтаж “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран өнгөрсөн есдүгээр сард “Инвест Монголиа Улаанбаатар-2017” чуулганыг зохион байгуулсан бөгөөд монголын талаас тус чуулганд идэвхтэй оролцохыг уриалсан байна.
"Инвест Монголиа Токио-2017" хөрөнгө оруулагчдын чуулганаар Япон улсын зүгээс хөрөнгө оруулалт хийх төлөвтэй салбарууд тэр дундаа дэд бүтэц, санхүү, уул уурхай, хөдөө аж ахуйн талаарх шинэчилсэн мэдээллийг танилцуулах юм байна. Өнгөрсөн жилийн чуулга уулзалтад 30 гаруй илтгэгч илтгэл тавьж хэлэлцүүлж байжээ.

Б.Заяа