Гадаад валютын албан нөөц 40.05 хувиар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монголбанк аж ахуйн нэгж, иргэдээс нийт 16.8 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 8 хувийн өсөлт үзүүлжээ.
Түүнчлэн Төвбанк энэ онд иргэд, аж ахуйн нэгжүүдээс 20 тонн алт худалдан авах зорилт тавин ажиллаж буй юм. Дээрх зорилтын хүрээнд алтны олборлолт, худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкнаас “Монгол алт” аяныг өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс өрнүүлж эхэлсэн.
Алт тушаалт нэмэгдэж буйтай холбогдуулан Монгол Улсын Гадаад валютын албан нөөцийн хэмжээ өсч буй бөгөөд өнгөрөгч наймдугаар сарын эцсийн байдлаар 1599.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 40.05 хувиар нэмэгдсэн байна.

Б.Заяа