Хоёрдогч зах зээлийн арилжаагаар 13.6 тэрбумын ЗГҮЦ арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-10-25 17:50:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 27  компанийн 162 мянган ширхэг хувьцаа арилжсанаас 7 компанийн хувьцааны ханш өслөө. 

Тодруулбал 18  компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр  компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс “Монгол Савхи" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 8.36 хувиар өссөн бол "Хэрлэн Хивс” ХК-ийн  ханш хамгийн өндөр буюу 12.19 хувиар унажээ.

Харин ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 137,974 ширхэг үнэт цаасыг 13.6 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна.  Ингэснээр "MSE ALL" индекс 1,140.82 нэгж болж 0.98 хувиар буурлаа.

Связанные новости