“Монгол Савхи" ХК-ийн хувьцаа хамгийн өндөр хувиар өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 282,143 ширхэг хувьцаа арилжсанаас 9 компанийн хувьцааны ханш өсчээ. Ингэснээр 12 компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр компанийн хувьцааны ханш тогтвортой байв.
Тодруулбал “Монгол Савхи" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.73 хувиар өссөн бол "Дархан Зочид Буудал” ХК-ийн ханш хамгийн өндөр буюу 7.14 хувиар унажээ.
Харин Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 103,476 ширхэг үнэт цаас 9.9 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна.
Мөн ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,603 ширхэг үнэт цаасыг 453.5 сая төгрөгөөр арилжаалжээ.
Ингэснээр "MSE ALL" индекс 1,152.12 нэгж болж 0.34 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 259 тэрбум 244 сая 197 593 төгрөг боллоо.

Б.Заяа