Ам.доллар төгрөгийн эсрэг 11 төгрөг 42 мөнгөөр сулрав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-10-24 13:07:47
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголбанкны зарласан ханшаар өнгөрсөн есдүгээр сарын 20-нд  ам.доллар 2466 төгрөг 84 мөнгөтэй тэнцэж байсан бол өнөөдрийн байдлаар ам.доллар 2455 төгрөг 42 мөнгө болжээ. Ингэснээр ам.доллар төгрөгийн эсрэг 11 төгрөг 42 мөнгөөр сулраад байна.

Энэ оны нэгдүгээр сард дээд цэгтээ хүрээд байсан ам.долларын ханш харьцангуй тогтворжиж байна.  Өнөөдрийн байдлаар “Хаан” банк ам.долларыг 2455 төгрөгөөр худалдан авч, 2460 төгрөгөөр борлуулж байгаа бол Голомт банк 2464 төгрөгөөр худалдаалж байна. Харин Найман шарга зах дээр 12.30 цагийн байдлаар ам.долларыг 2454 төгрөгөөр худалдан авч, 2458 төгрөгөөр борлуулж байв.

Түүнчлэн өнгөрсөн сард  Төвбанкны ханшаар 378 төгрөг 63 мөнгө байсан юань өнөөдрийн байдлаар 369 төгрөг 95 мөнгө хүрч 8 төгрөг 68 мөнгөөр буурчээ. Тэгвэл рубль  дээрх хугацаанд харьцангуй тогтвортой байсан бөгөөд өнөөдрийн зарласан ханшаар 42 төгрөг 77 мөнгөтэй тэнцэж байна.
Б.Заяа 
Связанные новости