Отгонтэнгэр уулын орчимд шөнөдөө -13 хэмийн хүйтэн хононо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Отгонтэнгэр ууланд сураггүй болсон аялагчдыг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, орон нутгийн алба хаагчид авиралт эхлүүлсэн гэх мэдээлэл ирлээ.
Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 8 иргэн уулнаас бууж, 19 иргэн сураггүй болсон талаар ОБЕГ-аас өнөөдөр мэдээлсэн. Сүүлд өгсөн мэдээллээр 8 биш 10 хүн бууж чадсан бөгөөд үлдсэн 17 хүнийг эрэн хайх, аврах ажиллагаа эхэлсэн байна. Нийслэлээс ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан аврагчид, эмч нарын бүрэлдэхүүнтэй баг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийн Отгон сумын чиглэлд гарсан.
Уулнаас доош бууж чадсан 10 аялагч Байгаль хамгаалагчийн гэрт байрлаж байгаа бөгөөд тав нь үлдсэн хүмүүсээ олохоор дахиж авирсан ч сураг гаргаж чадаагүй. Харин 22.00 цагийн орчимд уулнаас гэрлээр дохиж, тухайн чиглэлд нь орон нутгийн Онцгой байдлын аврагчид авиралтаа эхэлсэн гэх мэдээлэл ирлээ. Гэвч энэ мэдээлэл баттай эсэхийг албаны эх сурвалжаас бататгах боломжгүй байна. Харин нийслэлээс очих аврагчид гэгээ ормогц эрэн хайх ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Завхан аймгийн Ус, цаг уурын байгууллагаас Отгон сум орчмын цаг агаарын нөхцөл байдлын мэдээг гурван цаг тутамд ОБЕГ-т мэдэгдэж байгаа. Өнгөрсөн шөнийн хувьд -6 хэмийн хүйтэн байсан бол өнөөдөр өдөртөө +9 хэмийн дулаантай байжээ. Харин өнөө шөнийн хувьд Отгон сумын орчим шөнөдөө -13 хэмийн хүйтэн, цаг агаар тогтуун, маргааш өдөртөө 7-8 хэмийн дулаан байх төлөвтэй байгаа юм байна. Цаг агаарын байдал тогтуун байгаа нь аялагчдад эрсдэл тохиолдохгүй байх найдлага төрүүлж байгаа бөгөөд сураггүй болсон аялагчдын хувьд 21-47 насны залуучууд байгаа аж.

Н.Туяа