ТБҮЦ-ны үлдэгдэл 1798 тэрбум төгрөгт хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк нэг долоо хоногтой 598.2 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаас /ТБҮЦ/- ыг 12.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалжээ. Ингэснээр нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1798 тэрбум төгрөг болсон байна.
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. ТБҮЦ нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.