Гадны зээл тусламжаар хэрэгжиж буй төслүүдийг шилэн болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдаж улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг сонсож, санал авлаа.
Түүнчлэн хуралдаанаар захирамжийн дагуу улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулахаар болов. Тендерийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй болгож, авлигаас урьдчилан сэргийлэх үүднээс шилэн тендерийн журмын төсөл боловсруулж буй юм.
Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ахалж байгаа бөгөөд гишүүнээр нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Хөрөнгө оруулалтын газар, Гэр хорооллын дэд бүтцийн газар зэрэг нийслэлийн харьяа агентлаг ажиллаж байна.

Б.Заяа