"Монголын цахилгаан холбоо” ХК-ийн хувьцааны ханш 4.51 хувиар унажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-10-17 16:30:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 23  компанийн 219 506 ширхэг хувьцаа арилжсанаас 13  компанийн хувьцааны ханш өсчээ. 

Тодруулбал есөн компанийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс “Люкс занаду групп" ХК-ийн  хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Монголын цахилгаан холбоо” ХК-ийн ханш хамгийн өндөр буюу 4.51 хувиар унажээ.

Мөн өдөр "MSE ALL" индекс 1167.78 нэгж болж 0.86 хувиар өссөн байна.
 Б.Заяа 
Связанные новости