Цахим талбарын үндсэн диллерээр ХААН, Голомт банкийг дахин сонгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Банк хоорондын валют арилжааны цахим талбарыг өнгөрсөн 4 дүгээр сараас эхлэн нэвтрүүлсэн. Ингэснээр банк хоорондын ам.долларын арилжааны идэвх өмнөх оны мөн үеэс 2.2 дахин нэмэгджээ.
Монголбанк нь “Банк хоорондын цахим талбарт валют арилжаа хийх ерөнхий гэрээ”-нд заасан нөхцөл шаардлага хангасан хоёр хүртэлх банкийг цахим талбарын үндсэн диллерээр сонгодог.
Тэгвэл гуравдугаар улирлын банк хоорондын цахим талбарын үндсэн диллерээр ХААН, Голомт банкийг сонгосон бөгөөд 4 дүгээр улирлын үндсэн диллерээр дээрх банкуудыг улираан сонгов.
Үндсэн диллерээр сонгогдсон банк нь цахим талбарт валют арилжаа идэвхтэй явуулах үүрэг хүлээх бөгөөд үндсэн диллер нэрийг ашиглах, “Гадаад валютын дуудлага худалдаа”-нд илүү саналын эрхтэйгээр оролцдог.
Түүнчлэн тус цахим талбарт идэвхтэй байгаа худалдан авах, худалдах саналын ханшийг Монголбанкны цахим хуудсанд байршуулж буй бөгөөд ингэснээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага валютын тухайн үеийн ханшийн мэдээллийг авах боломжтой.

Б.Заяа