Х.Батдулам: НӨАТ-ын сугалаанаас 100 сая төгрөг хожсондоо итгэж чадахгүй байсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2017-10-16 17:53:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын 27 дахь удаагийн тохирлоор 100 сая болон дөрвөн ся төгрөгийн азтан болсон иргэдэд ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал, Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа, ГТСМТТ-ийн захирал Ц.Орхонтамир нар өнөөдөр Сангийн яамны харьяа Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн байранд батламж гардуулан өглөө.

НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойш нэг жил, 9 сарын хугацаанд сугалаа явуулж, нийт дөрвөн азтан 100 сая төгрөг хожсон. Хамгийн сүүлийн азтан өнгөрөгч наймдугаар сарын 27 дугаар тохирлоор тодорсон бөгөөд нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн, 27 настай Х.Батдулам гэх бүсгүй байсан юм. Тэрбээр өнөөдөр сугалааны тохирлын батламжаа гардаж авах үеэрээ "“Вива сити хороололд байрлах “Макото” дэлгүүрээс 15 мянган төгрөгийн худалдан авалт хийж азтан болсон. ebarimt.mn-д бүртгэлтэй утасны дугаар луу "Баяр хүргэе та азтан боллоо" гэсэн мессеж ирсэн байсан. Ороод хартал 100 сая төгрөгийн азтан болсон байсан. Эхэндээ өөртөө сайн итгээгүй олон дахин нягталж харсан. Охиноо хараад гэртээ байдаг миний хувьд сэтгэгдэл маш өндөр байна. Ebarimt сугалаанд итгэдэггүй байсан хожоод өөрийн биеэр мэдэрлээ. Шагналын мөнгөө юунд зарцуулахаа хараахан төлөвлөж амжаагүй байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.



НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээс хойш Татварын нэгдсэн системд нийт 83.356 ААН холбогдон, иргэдэд сугалааны дугаар, QR код бүхий 398 сая ширхэг төлбөрийн баримтыг олгосон байна. Мөн ebarimt.mn цахим системийг 883 мянган хэрэглэгч ашиглаж 211 сая 800 мянга гаруй ширхэг төлбөрийн баримтыг баталгаажуулжээ.

Иргэд НӨАТ суутган төлөгч ААН-ээс худалдан авсан бараа ажил үйлчилгээ бүрт төлсөн НӨАТ-ынхөө 20 хүртэлх хувийг буцаан авах, төлбөрийн баримтаа бүртгүүлэн сар бүр сугалаанд оролцсоноор ийнхүү азтан болж байгаа юм.

2016 онд 497.465 иргэнд 35.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг урамшуулал хэлбэрээр олгосон ба 2017 он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд 48.9 тэрбум  төгрөгийг 615.310 иргэнд олгохоор байна.

НӨАТ-ын урамшууллын системийн  ebarimt сугалааны тохиролд татвар төлөгч иргэд цахим төлбөрийн баримтын системд 2016 оноос хойш, 2017 оны эхний 10 сарын байдлаар нийт 27 удаагийн сугалааны тохирол зохион байгуулагдсан ба 178,107 иргэнд 6,9 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгосон. Үүнээс 2017 онд 91,954 иргэнд 3,4 тэрбум төгрөг олгосон байна.

Сугалаа тохирол Сугалааны тохирол Урамшуулал олгосон  
Нэгж урамшуулал Азтаны тоо Урамшуулал  
ТТТоо Дүн  
2016 оны 19 удаагийн болон  2017 оны 1,2,3,4,5,6,7,8-р тохирлоор  20.0 242,303 4,846,060.0 159,027 3,180,540.0  
              100.0 24,295 2,429,500.0 17,181 1,718,100.0  
500.0 2’539 1,269,500.0 1,711 855,500.0  
           4,000.0 235 940,000.0 174 696,000.0  
         20,000.0 16 320,000.0 11  
220,000.0
 
100,000.0 4 400,000.0 3 300,000.0  
Нийт дүн 269392 10,205,060.0 178,107 6,970,140.0  
Үүнээс 2016 он 169’471 6,395,980.0 86,154 3,560,880.0  
2017 он 99921 3,809,080.0 91,954 3,409,260,0  

2017 оны сугалааны тохирлын мэдээлэл
         
Д/д Нэгж азтаны урамшууллын дүн Азтан болсон төлбөрийн баримтын тоо Урамшууллын дүн Нэгж урамшууллын дүнд эзлэх хувь Олгогдсон  азтаны төлбөрийн баримтын тоо Олгогдсон урамшууллын дүн  Хувиар илэрхийлбэл  
1                       20,000.00₮ 89,819 1,796,380,000 89.89% 82,448 1,648,960,000 91.8%  
2                     100,000.00₮ 9067 906,700,000 9.074% 8,593 859,300,000 94.8%  
3                     500,000.00₮ 940 470,000,000 0.941% 826 413,000,000 87.9%  
4                  4,000,000.00₮ 89 356,000,000 0.089% 82 328,000,000 92.1%  
5                20,000,000.00₮ 4 80,000,000 0.004% 3 60,000,000 75%  
6              100,000,000.00₮ 2 200,000,000 0.002% 1 100,000,000 50%  
НИЙТ 99,921 3,809,080,000 100% 91,954 3,509,260.0 92%  
                   
 Н.Туяа
Связанные новости