Өнөөдрийн арилжаагаар 21 компанийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-10-06 18:36:58
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 35 хувьцаат компанийн 593,269 ширхэг хувьцаа арилжсанаас 21  компанийн хувьцааны ханш өслөө.

Ингэснээр 8 компанийн хувьцааны ханш буурсан бол 6  компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс “Эрдэнэт хүнс" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.43 хувиар өссөн бол "Махимпекс” компанийн ханш хамгийн өндөр буюу 5.45 хувиар унажээ.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,270 ширхэг үнэт цаас 127 сая төгрөгөөр арилжаалсан байна. Мөн өдөр "MSE ALL" индекс 1104.41 нэгж болж 2.61 хувиар өсчээ.
 Б.Заяа

Связанные новости