“Айтүүлс” ХК модуляр дата төвийн парк байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн бирж “Айтүүлс” ХК-ийн нэг бүр нь 43 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, нийт 34 сая 452 124 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэжээ.
Санхүүгийн зохицуулах хороо 13 сая 387 980 ширхгийг тус бүр 100 төгрөгийн үнээр нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрсөн байна.
Айтүүлс ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үндсэн үйлчилгээ нь интернэтийн технологид суурилжээ. Үүний дагалдах үйлчилгээ болох домэйн нэрийн бүртгэл, и-мэйл зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг.
Олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө тус компани дата төвийн үйлчилгээгээ тэлж, газарзүйн нөөц байршил болох Дархан хотод олон улсын "TIER III" стандартыг хангасан Модуляр дата төвийн паркийг байгуулахаар зорин ажиллаж байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Говьфайнэншл групп” ХК-ийн оноосон нэрийг “Силк нэт” ХК болгон өөрчлөхөөр болсон байна.

Б.Заяа