Азийн 12 орны Төвбанкны мэргэжилтэн зохистой бодлого боловсруулахад суралцаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн өмнөд Азийн 12 орны Төвбанкуудын мэргэжилтнүүд нэг дор цуглаж, эдийн засгийн судалгаа, макро загварчлалын асуудлаар туршлага солилцож байна.
Монголбанк “Дунд шатны эдийн засгийн загварчлал ба төсөөлөл” сургалтыг 1998 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа Японы Төвбанктай хамтарч буйгаараа онцлогтой.
Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа ярихдаа, “Энэ удаагийн сургалтад Азийн 12 орны Төв банкны эдийн засгийн судалгаа, төсөөлөл дээр ажилладаг 31 мэргэжилтэн хамрагдаж байна. Хичээлийг Зүүн Өмнөд Азийн Төвбанкуудын төв болон Японы Төвбанкны экспертүүд зааж буй бөгөөд бодлогын шинжилгээ, симуляци, төсөөлөл хийхэд ашиглах эмпирик загваруудыг зохиох, ашиглахад шаардлагатай арга, техникүүдийг эзэмшүүлэх, харилцан туршлага солилцоход чиглэж байна” гэв.
Төвбанкны үндсэн чиглэл нь Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, дотоодын үнийн тогтвортой байдлыг хадгалах чиг үүргийг хэрэгжүүлдэгээрээ онцлогтой юм. Төвбанкуудын мэргэжилтнүүд макро эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, макро гол үзүүлэлтүүдийн ойрын, дунд, урт хугацааны төсөөлөл хийх аргачлал, мөнгөний бодлогын нөлөөллийн сувгуудыг шалгах, макро зохистой бодлогын санал боловсруулах чиглэлээр сургалт өрнөж байна.
Мөнгийг үнэ цэнэтэй байлгахын тулд Төвбанкнаас явуулж буй мөнгөний бодлого нь олон төрлийн бодлогын арга хэрэгслүүд, эдийн засагт тэдгээрийн нөлөө дамжин өнгөрөх сувгууд, замд нь учирч болох өөрчлөлт шокуудын харилцан үйлчлэлээр тодорхойлогддог.

Б.Заяа