“Сүү" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр хувиар өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 185,396 ширхэг хувьцаа арилжсан байна.
Ингэснээр 8 компанийн хувьцааны ханш өсч, 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Сүү" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 7.49 хувиар өссөн бол "Их барилга” компанийн ханш хамгийн өндөр буюу 11.05 хувиар унажээ.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5,308 ширхэг үнэт цаас 514 сая 669 720 төгрөгөөр, багцын арилжаагаар 5,510 ширхэг үнэт цаас 551 сая төгрөгөөр арилжааллаа.
Мөн өдөр "MSE ALL" индекс 1069.27 нэгж болж 0.47 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 88 тэрбум 964 сая 611 483 төгрөг боллоо.

Б.Заяа