Экспорт импортын дүнгээс 1 348 сая ам.доллараар давав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны эхний найман сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 32.7 хувиар буюу 1690 сая ам.доллараар өсч, 6,857 сая ам.долларт хүрлээ Төвбанкнаас мэдээллээ.
Тодруулбал экспорт 37 хувиар буюу 1,109 сая ам.доллараар, импорт 27 хувиар буюу 580.7 сая ам.доллараар өсчээ.
Мөн дээрх хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 1,348 сая ам.доллараар давснаар гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 528 сая ам.доллараар өссөн үзүүлэлт гарчээ.
Харин валютын төлбөртэй худалдааны тэнцэл энэ оны эхний найман сарын гүйцэтгэлээр 1,462 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 661 сая ам.доллараар өссөн байна.
Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 64.4 хувь буюу 4418.4 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 12.3 хувь буюу 845 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 41.5 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 38 хувиар өсөөд байна.

Б.Заяа