Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй бохирыг цэвэршүүлж, дахин ашиглана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мянганы сорилтын корпораци манай улстай цэвэрлэх байгууламжаас гарч буй буй бохир усыг цэвэршүүлэх замаар дулааны цахилгаан станцуудад нийлүүлж, дахин ашиглах ажлыг эхлүүлэхээр тохироод байгаа юм.
Мянганы сорилтын корпорацийн Монголыг хариуцсан ахлагчаар шинээр томилогдсон Жей Шир Монголтой байгуулах II шатны компакт гэрээг амжилттай өрнүүлнэ гэдгээ БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролтой уулзах үеэрээ мэдэгджээ.
Мянганы сорилтын корпораци Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй бохирыг цэвэршүүлж, дулааны цахилгаан станцид нийлүүлэх замаар Улаанбаатарын усны хангамжийг сайжруулахад БОАЖЯ-тай хамтран ажиллах юм байна. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд шаардлагатай санхүүжилтийг Засгийн газартай хамтран хандивлагч орнуудаас олох боломжийг судалж, гарц хайх аж.

Б.Заяа