Мөнгөний нийлүүлэлт 27.6 хувиар өcчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Мөнгөний нийлүүлэлт наймдугаар сарын эцэст 14.5 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 27.6 хувиар өcсөн хэмээн Төвбанк мэдэгдэв.
Тайлант хугацаанд зээлийн өрийн үлдэгдэл 13.3 их наяд төгрөг болж, жилийн өмнөхөөс 6.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 940.3 тэрбум төгрөг болж өссөн байна. Чанаргүй зээл наймдугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж нэмэгджээ. Ингэснээр нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.8 хувийг эзэлж буй аж.
Чанаргүй зээлийн төлөв банкуудын зээл олгох болон шинээр зээл гаргах чадварт нөлөөлдөг мэргэжилтнүүд онцолж байна.

Б.Заяа