Хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ 0.67 хувиар буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани наймдугаар сарын "Орон сууцны үнийн индекс"-ийн (ОСҮИ) судалгааны үр дүнг олон нийтэд танилцууллаа.
Тус судалгаагаар өнгөрсөн наймдугаар сард орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.6 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Орон сууцны үнийн индексийг 2013 оны 1 дүгээр сараас тооцож эхэлсэн бөгөөд сүүлийн хоёр жил гаруй үргэлжилсэн орон сууцны үнийн бууралт саарч, өнөөгийн байдлаар орон сууцны үнэ ОСҮИ анх тооцож байсан үеийн түвшинд хүрээд байгаа аж.
Үнийн индексийн үзүүлэлтээр Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь өнгөрсөн сарын байдлаар 2,091,000 төгрөг болж өмнөх сараас 3.38 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 3.01 хувиар өссөн байна.
Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.
Түүнчлэн хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь өнгөрсөн сард 72 208 000 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0.67 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Өнгөрсөн оны мөн үеэс 6.24 хувиар тус тус буурсан байна. ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин нийт 4986 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал