ОУХМ Ж.Гантөгс "Рио-2016" олимпийн эрхээ авч чадлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТҮндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Ж.Гантөгс Бангкок хотноо болсон байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хувийн шигшээ харваанд мөнгөн медаль хүртэж, "Рио-2016" олимпийн наадмын эрхээ авлаа.
Энэ сарын 1-8-нд зохион байгуулсан тус тэмцээнд манай улсаас 7 тамирчин, 3 дасгалжуулагчийн хамт оролцож, ийнхүү Риогийн олимпийн наадмын нэг эрхийг авч чадлаа. Ж.Гантөгс "Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын байт харвааны тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, урьдчилсан харваанд 699 оноо авснаар 19 дүгээр байрт бичигдэж байсан юм.
Д.Өлзий
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar