Дээрэм, хулгайг газар дээр нь илрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-09-06 13:31:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “79-р сургуулийн урд 2 залуу намайг дагаад байна” гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу машинт эргүүлийн алба хаагчид шуурхай шалгаж хэргийг газар дээр нь илрүүлэв.
Хэнтий аймгийн харьяат Г-г гэртээ харихаар явж байхад нь Говь-Алтай аймаг Чандмань сумын харьяат Ч, Өвөрхангай аймаг Хархорин сумын харьяат Ч нар бүлэглэн араас нь боож унагаад нүүр рүү нь цохиж, хэтэвчтэй 21.600 төгрөг, “Samsung S-5” гар утсыг нь дээрэмдсэнийг таслан зогсоов. Улмаар энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Мөн өчигдөр Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо, “Бага Нарангийн ... тоотод 06:00-12:00 цагийн хооронд хулгайч орсон байна” гэсэн мэдээллийг авч шалгахад тус хороонд суух, 36 настай, эмэгтэй Н-ийн сууцны вакум цонхыг хагалан “Sharp” /32*/ LCD зурагт, хар өнгийн савхин хүрэм хоёр зэрэг эд зүйлсийг хулгайлжээ. Эл хэргийг тус хороонд суух, 42 настай, эрэгтэй Б үйлдсэнийг явган эргүүлийн чиглэл шуурхай эрэн сурвалжлан илрүүлж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. 
 

Ж.Батсайхан



 

Связанные новости