Эрдэнэсийн сангийн үзмэр үзэх хүсэлтийг онлайнаар авдаг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-09-04 16:43:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын түүх, соёлын ховор нандин үнэт зүйлсийн баялаг цуглуулга бүхий Монголбанкны Эрдэнэсийн сан үзмэрүүдээ шинээр дэглэн сэргээн засварлалаа.

Үүнтэй холбогдуулан Эрдэнэсийн сангийн үзмэр үзэх хүсэлтийг цахимаар бүртгэдэг болжээ.
Монголбанкны Эрдэнэсийн сан нь эртний хүрэл зэвсгийн үеэс эхлэн дундад зууны түүхэнд холбогдох олон зуун ховор үзмэрүүдээс гадна угсаатны зүй, Буддын шашны холбогдолтой Өндөр гэгээн Занабазарын дэг жаягийн шүтээн, Түвдийн бурхан тахилын эд зүйлс, худалдааны мөнгөн тэмдэгт болон XVIII-XX зууны түүх, соёлтой холбоотой үзмэрүүд зэрэг Монголчуудын хэл соёл, зан заншил, өв уламжлал, ахуй амьдралыг тод харуулах нэн ховор үзмэрүүдээс бүрдсэн байдаг.
Монголбанкны сайт руу орж онлайнаар Эрдэнэсийн сан үзэх хүсэлт гаргах юм байна. Дашрамд дурдахад Эрдэнэсийн санг үзэхэд том хүн 5000 төгрөг, хүүхэд 1000 төгрөг төлөх юм байна.
Б.Заяа
Связанные новости