Алба хаагчид цэргийн тангараг өргөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын даргын 2017 оны 08 дугаар зүйлийн 08-ны өдрийн А/182 дугаар тушаалаар Онцгой байдлын байгууллагад шинээр орж цэргийн цол авсан алба хаагчдаар цэргийн тангараг өргүүлэх ажиллагаа өнөөдөр боллоо.
Алба хаагчид цэргийн нийтлэг дүрмүүдийн мэдлэг, цэрэгжилт жагсаалч байдлыг олгож хэвшүүлэх, Онцгой байдлын албаны ёс зүйн хэм хэмжээ, албаны онцлогийг таниулах, цэргийн хэргийн ур чадвар, дадлага олгох зорилгоор цэргийн хэргийн мэдлэг олгох анхан шатны сургалтад хамрагдсан юм.
Онцгой байдлын байгууллагад шинээр орж цэргийн цол авсан алба хаагчдыг тухайн газар, хэлтэс, анги байгууллагын хүрээнд цэргийн тангараг өргүүлэх ажиллагааг зохион байгуулсан.
Харин ОБЕГ-ын хувьд Захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, дэслэгч Д.Нацагдорж, Г.Алтансүх, Бодлого зохицулалт, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн, дэслэгч Н.Ананда, Т.Зориг, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, дэслэгч Б.Отгон нар цэргийн тангарагаа ийнхүү өргөв.

Ж.Болор