ХАЧА-ийн парадын үеэр шинэ тив алгасах пуужинг үзүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН./TASS/. БНХАУ анх удаа ням гарагт Хятадын ардын чөлөөлөх арми үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн баярын ёслолын парадын үеэр тус улсад үйлдвэрлэсэн орчин үеийн нэн шинэ “DF-31AG” Тив алгасах баллистик пуужинг танилцууллаа. Хятадын төв телевизийн мэдээлснээр, энэхүү шинэ баллистик пуужингийн хамгийн дээд алсын тусгал нь 10 000 км гаруй ажээ.
Тус баярын парадад 12 000 цэргийн албан хаагч, 600 нэгж техник, түүний дотор 100 гаруй нисэх онгоц оролцож байгаа ба олон төрийн зэвсэглэлийг анх удаа танилцуулж байгаа юм.
Хятадын ардын чөлөөлөх армийн түүх 1927 оны 8 дугаар сарын 1-ны Наньчаны бослогоос эхтэй аж. Тэр үед Наньчан хотод Гоминданы намаас зохион байгуулсан коммунизмын эсрэг төрийн эргэлтийг Гоминданы армийн ангиуд эсэргүүцэн бослого гаргасан юм. Чухамхүү Наньчаны энэ бослогын явцад ирээдүйн Хятад улсын цэрэг улс төрийн удирдлага бүрэлдэн бий болж байжээ.
Хятад улс хамгийн сүүлд цэргийн парадыг 2015 оны 9 дүгээр сарын 3-нд Дэлхийн II дайнд болон Японы эзлэн түрэмгийлэгчдийг эсэргүүцсэн Хятадын ард түмний дайнд ялсны 70 жилийн ойн баяраар хийж байжээ.

О.Барс