Сэлэнгийн скаутчууд 31-р Жемборийг зорилоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Ази номхон далайн бүсийн Скаутын 31-р Жемборийн хаалтын үйл ажиллагаанд оролцох скаутчууддаа Сэлэнгэ аймгийн Засаг дарга ивээн тэтгэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Олон Улсын Найрамдал зусланд зохион байгуулагдаж буй Ази номхон далайн бүсийн Скаутын 31-р Жемборийн хаалтын үйл ажиллагаанд оролцохоор Сэлэнгэ аймгийн төлөөллүүд өнөөдөр мордлоо. Дээрх үйл ажиллагаанд оролцохоор Сэлэнгэ аймгийн 70-аад сурагчид мордсон юм. Аймгийн Засаг даргын зүгээс оролцогч хүүхдүүдийг жигд хувцсаар хангаж, ирж очих зардлыг нь шийдвэрлэн өгч дэмжжээ. Энэхүү дэмжлэгийг оролцогч хүүхдүүдийн багш, сурагчид, эцэг эхчүүд талархан хүлээн авч, хүүхдүүддээ амжилттай оролцоод ирэхийг хүсэн ерөөлөө. Эдгээр төлөөлөгчдөө аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Монголын скаутын холбооны Сэлэнгэ аймаг дахь салбарын дарга н.Тэмүүлэн, ГБХЗХГ-ын дарга П.Оюун нар гаргаж өгсөн юм.

Ч.Отгонцэцэг
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar