Конгрессын байранд эсэргүүцлээ илэрхийлсэн 155 хүнийг саатуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН./TASS/. Хууль сахиулах байгууллагынхан лхагва гарагт Вашингтон дахь Конгрессын ордны цогцолборт багтдаг оффисын нэгэн барилга дотор эсэргүүцлээ илэрхийлсэн 155 хүнийг баривчлан саатуулжээ. Капитолийн ордны цагдаа нар эсэргүүцэгчдийг 45 өөр цэгээс баривчилсан байна.
“Өнөөдөр өдрийн 14:15 цагийн үед Капитолийн ордны цагдаа нар хүмүүс эсэргүүцэн жагсч байгаа тухай мэдээллийг 45 цэгээс хүлээж аваад шуурхай арга хэмжээ авсан. Цагдаа нар цуглаан хийж буй хүмүүсээс хууль бус жагсаал хийхээ зогсоохыг шаардсан ба хууль сахиулах байгууллагуудын шаардлагыг биелүүлэхээс татгалзсан хүмүүсийг саатуулсан” гэж Капитолийн ордны цагдаагийн газрын мэдээлэлд дурджээ.

Уг мэдээлэлд эсэргүүцлээ илэрхийлэгчид ямар учраас жагсаал хийсэн талаар дурдаагүй боловч тэдгээр хүмүүс "бүгд найрамдахчууд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэхээр оролдож байгааг эсэргүүцэн жагссан" гэж Америкийн хэвлэлүүдэд бичиж байна.
Капитолийн ордны цагдаагийн газар нь АНУ-ын холбооны түвшний бие даасан хууль сахиулах байгууллага бөгөөд Конгрессын ордны хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцдаг ажээ.
О.Барс