Түймрийн голомтод үүргэвчтэй гал унтраагч хүргэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын аялал жуулчлалын холбоо түймрийн эсрэг хандивын аянд нэгдэж, байгаль хамгаалах үйлсэд нэмэр болох үүднээс “Эх орноо аваръя” хандивын аяныг салбарын хүрээнд зохион байгуулжээ. Тус холбооны гишүүн 35 аж ахуйн нэгж 8.5 сая төгрөгийн хандив цуглуулж, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд гардуулан өглөө. Хандивын мөнгөөр үүргэвчтэй гал унтраагч худалдан авч түймрийн голомтод хүргүүлэх юм. Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд ЦУОШГ-ынхан үүлэнд нөлөөлөх аргаар бороо, оруулсны үндсэн дээр зарим хэсгийн түймрийг цурманд оруулаад байгаа юм. Хэдийгээр байгаль дэлхийгээ хамгаалахаар очсон залуус цаг наргүй ажиллаж байгаа ч ой хээрийн түймэр унтраах багаж хэрэгсэл дутагдаж байгаа талаар мэдээлж байна.
Ж.Батсайхан
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
9 дня
Ulaanbaatar