Г.Адьяасүрэнгийн хул азарга магнайдаа тоосгүй түрүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь. /МОНЦАМЭ/. Энэ сарын 16-нд Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд “Тайжийн хурд-2017” дээд гурван насны уламжлалт хурдан морьдын уралдаан боллоо.
“Тайжийн хурд-2017” Дорноговь аймгийн зүүн бүсийн дээд гурван насны хурдан азарганы уралдаанд 64 азарга гараанаас гаран уралдахад Дэлгэрэх сумын уяач Г.Адьяасүрэнгийн Хул азарга магнайдаа тоосгүй түрүүлэв.
Аман хүзүүнд Дэлгэрэх сумын алдарт уяач н.Лхагвасүрэнгийн Будан, айргийн гуравт Дэлгэрэх сумын уяач Б.Цэнддоогийн хээр, айргийн дөрөвт Сайншанд сумын аймгийн алдарт уяач н.Ганхуягийн хонгор будан давхисан бол айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Б.Амарбаатарын хонгор давхив. Түрүүлж айрагдсан морьдыг мөнгөн шагналаар байлжээ.

Х.Эрдэнэбулган
Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
20 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
21 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar