ДОРНОГОВЬ: Зах зээлд 234837 толгой мал борлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-12-08 11:31:22

Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-аас энэ жил 14 сумын 4411 малчин өрхийн 1,4 сая буюу хонин толгойд шилжүүлснээр 2,6 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан судалгааг гаргажээ.


Харин 2025-2026 онд аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр нийт 451829 мянган толгой мал буюу нийт 9.4 мянган тонн махыг хүнсэнд хэрэгцээлэх болон зах зээлд борлуулах судалгааг хийсэн байна. Одоогийн байдлаар хүнсэнд хэрэгцээлэх болон зах зээлд 234837 толгой мал буюу нийт борлуулах малын 51,9 хувийг зах зээлд борлуулаад байна.


Замын-Үүд суманд амьд мал экспортлох үйл ажиллагаа явуулдаг “Бийт Монгол” ХХК БНХАУ руу амьд мал экспортлох зорилгоор 11 аймгийн 25 сумын нийт 15000 толгой бог малыг экспортод гаргажээ.

Связанные новости