ДОРНОГОВЬ: Ихэнх нутгаар бага зэргийн цас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээгээр арванхоёрдугаар сарын 12-нд Дорноговь аймгийн ихэнх нутгаар бага зэргийн цас орно.
Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, цаг агаар тогтуун байх нь. Агаарын температур хугацааны эхэнд шөнөдөө -13-18 хэм, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр -1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
Арванхоёрдугаар сарын 11-нээс нийт нутгаар бага зэрэг хүйтний эрч чангарч, шөнөдөө -16-21 хэм, өдөртөө -8-13 хэм хүйтэн байх төлөвтэй. Энэ жил Дорноговь аймгийн
нийт нутгаар цаг агаар тогтуун, цасгүй, дулаан өвөл болж байгаа юм.
Ulaanbaatar