Ам.долларын ханш 52.67 төгрөгөөр өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын өмнө сулраад байсан ам.долларын ханш дахин өсч Монголбанкнаас зарласан үнээр 2402 төгрөг болжээ.
Энэ сарын 01-нд Монголбанкны зарласан үнээр ам.долларын ханш 2349.87 төгрөг байсан. Үүнээс хойш ам.долларын ханш 52.67 төгрөгөөр өсчээ.
Өнөөдрийн байдлаар арижлааны банкууд ам.долларыг 2390 төгрөгөөр авч 2414-2415 төгрөгөөр борлуулж байгаа юм. Харин Найман шарга валют арилжааны төвд 2402 төгрөгөөр авч 2410 төгрөгөөр борлуулж байна.
Ч.Ариунболд