Япон-Өмнөд Солонгосын дээд хэмжээний уулзалтыг эсэргүүцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-03 12:25:35

СӨҮЛ. /NHK/. Япон-Өмнөд Солонгосын дээд хэмжээний уулзалтыг Сөүл хотын иргэний нийгмийн бүлгүүд эсэргүүцэн жагссан байна.

Өчигдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ордны зэргэлдээх талбайд 30 орчим хүн жагссан бөгөөд мөн адил тооны цагдаа хамгаалалтад гарчээ.

"Колоничилж байснйг үгүйсгэдэг Абэ нутаг руугаа буц" гэсэн лоозон барьсан жагсагчид дээд хэмжээний уулзалтыг цуцлахыг шаардсан байна.

Өөр нэгэн бүлгийн таван гишүүн Японы Элчин сайдын яамны гадаа жагсаж, эсэргүүцлээ илэрхийлжээ.

Д.Нямтулга

 

Связанные новости