АНУ-аас дэмжлэг авдаг хүчнийхэн Ракка хотыг бүсэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
РАККА. /ВВС/. АНУ-аас дэмжлэг авдаг хүчнийхэн Сирийн хойд нутгийн Ракка хотыг бүрэн бүсэлснээр “Лалын улс” бүлэглэлийн босогчдод хангамж нийлүүлэх бүх маршрутыг хаалаа. Тус бүлэглэлийнхэн энэ хотыг өөрийн “нийслэл” гэж зарласан юм.
АНУ тэргүүтэй эвслийн хүчний тусламжтайгаар Ракка хотыг чөлөөлөх шийдвэрлэх давшилтыг Сирийн ардчилсан хүчнийхэн энэ сарын эхээр явуулж эхэлсэн билээ.
Курдын журамт цэргүүд тэргүүтэй Сирийн ардчилсан хүчнийхэн өчигдөр мэдэгдэхдээ “бид Ракка хотын өмнөд хэсэгт орших гурван тосгон, Евфрат мөрний дээгүүр тавьсан гүүрүүдийг хяналтдаа авч, Ракка хотыг бүслэн авлаа” гэв.
Ракка хотод байгаа “Лалын улс”-ын 3000 босогчийн эсрэг давшилтаа Сирийн ардчилсан хүчнийхэн эрчимжүүлсээр байна.
Гэхдээ босогчид өөрсдийгөө хамгаалахын тулд энгийн номхон иргэдийг “амьд бамбай” болгон ашиглаж байгаа учир Сирийн ардчилсан хүчнийхэн болон АНУ тэргүүтэй эвслийн хүчнийхэн болгоомжтой давших хэрэгтэй байна. Раккад 100 мянган гаруй энгийн иргэн байгаа бололтой.

Г.Доржханд