Хоолны хордлогоор өнгөрөгч онд 430 хүн өвчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих үйл ажиллагааг үр дүнтэй болгох зорилгоор Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарт "Хүнс, хүүхдийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчдыг чадавхижуулах нь" сэдэвт сургалт явуулж байна.
Монгол Улсад хоол хүнсээр дамжих өвчин, хоолны хордлогын дэгдэлт 2014 онд 11 бүртгэгдэж 548 хүн, 2015 онд 6 дэгдэлт гарч 311 хүн, 2016 онд 12 дэгдэлт гарч 430 хүн тус тус өвчилсөн тоо гарчээ. Хоол хүнсээр дамжих өвчин, хоолны хордлогын дэгдэлт гарахад олон хүчин зүйл нөлөөлсөөр байна. Тухайлбал Монгол Улс дэлхийн 84 орноос хүнсний түхий эд, бүтээгдэхүүнийг импортлодог ч хүнсний чиглэлээр бизнес эрхлэгчид, импортлогч, үйлдвэрлэгч, худалдаа, хоол үйлдвэрлэл эрхлэгчдийн аюулгүй хүнс үйлдвэрлэх, худалдаалах түүгээр үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэдлэг дутмаг, хэрэглэгчдийн хоол хүнсээ зөв сонгож хэрэглэх, мэдлэг хандлага хангалтгүй байгаагаас шалтгаалан хяналт шалгалтын үр дүн тэр бүр хэрэгжихгүй байна.
Тиймээс хоолны хордлогот халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү санаачлан "Хүнс, хүүхдийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчдыг чадавхижуулах нь" сэдэвт сургалтыг МХЕГ-аас энэ сарын 28-30-ны хооронд зохион байгуулж байна.
Сургалтад аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч нар болон Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Төрийн тусгай хамгаалалтын газар, Улаанбаатар төмөр замын газрын эрх авcан улсын байцаагч, эрүүл ахуйч эмч нийт 90 гаруй хүн хамрагдаж байгаа юм.

Н.Туяа