СЕХ-ны шийдвэрийг өөрчлөх шаардлага тавин жагсаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-28 16:20:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Сонгуулийн ерөнхий хорооны гадна буюу Тусгаар тогтнолын талбайд Ардчилсан намын гишүүд дэмжигчид болон Монголын Ардчилсан холбооны гишүүд жагсаал хийж байна. Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтыг долдугаар 9-нд буюу амралтын өдөр явуулах нь зохимжгүй гэж үзэж байгаа бөгөөд тус намаас СЕХ-ны өчигдөр зарласан хоёр дахь санал хураалтыг долдугаар сарын 6-нд явуулах шаардлага тавьж эхэллээ. 
СЕХ эдгээр асуудлыг авч хэлэлцэн өглөөнөөс эхлэн хуралдаад 16:30 цагаас энэ талаар албан ёсны мэдээлэл өгөх хэвлэлийн хурал хийж байна. Жагсагчид мөн санал хураалтыг сонгуулийг хуулийн дагуу шударга явуулж, хуулиа биелүүлэн, эрх баригчдаас хараат бус ажиллахыг уриалж байв.Мөн СЕХ-ны дарга удирдлагуудын зургийг барьж огцрох, буруу шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх зэрэг шаардлага тавьсаар байна. 

Ж.Батсайхан



Связанные новости