12 түймрийн 8-ыг нь унтраажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас мэдээлснээр өнөөдрийн байдлаар Булган, Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгийн нийт зургаан суманд ой хээрийн түймэр асч байна. Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 12 түймэр асч байсныг мэдээлсэн. Харин манай гал сөнөөгчид нэг шөнийн дотор ой хээрийн найман түймрийг цурманд оруулжээ. Одоо Булган аймаг Бугат сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Төв аймгийнБатсүмбэр, Мөнгөнморьт сум түймэртэй байна.
Булган аймгийн Тэшиг суманд хоёр түймэр,Хутаг-Өндөр, Сэлэнгэ, суманд түймэр,Төв аймгийн Батсүмбэр, Жаргалант сум, Хэнтий аймгийн Батширээт сум, Дорнод аймгийн Чойбалсан суманд тус бүр нэг түймэр асч байна. Түймрийг унтраахаар онцгой байдлын байгууллагаас 166 албан хаагч, 16 автомашин, орон нутгаас 168 иргэн, 15 автомашинтай нийт 334 хүн, 31 автомашин, 26 морьтойгоор ажиллаж байна гэж \оөег-аас мэдээллээ. Улсын хэмжээнд он гарсаар Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 103 удаа, нийт 119 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртжээ.

Ж.Батсайхан