18 хувьцаат компанийн 161 643 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн 161 643 ширхэг хувьцаа арилжсанаас 6 компанийн хувьцааны ханш өсөв.
Ингэснээр 8 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хөх ган" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 11.0 хувиар өссөн бол "Монгол савхи” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.94 хувиар унасан байна.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20,306 ширхэг үнэт цаас 1, 931,457,770 төгрөгөөр арилжаалсан байна.
Мөн өдөр "MSE ALL" индекс 831.89 нэгж болж 0.21 хувиар буурсан аж.

Б.Заяа