"Онцгой байдлын төлөвлөлт" олон улсын сургалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-22 11:14:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Иргэний нисэхийн ерөнхий газар Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-ын Нислэгийн аюулгүй ажиллагаа, нислэгт тэнцэх чадварыг хадгалах хойд Азийн орнуудын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр “COSCAPNA”-тэй хамтран энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Онцгой байдлын төлөвлөлт” онолын сургалт зохион байгуулна.
Түүнчлэн “Онцгой байдлын ширээний дасгал сургуулилт”-ыг Хөшигийн хөндийд баригдсан олон улсын шинэ нисэх буудалд 29-ний өдөр хийх юм. Тус сургалтад нисэх буудалд тохиолдсон онцгой байдлын үед хамтран ажиллах Монгол Улсын төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд, ИНЕГ-ын харъяа алба, хэлтсийн болон агаарын тээвэрлэгч байгууллагуудын төлөөлөл оролцоно. Сургалтыг гамшиг, онцгой байдлын үеийн үйл ажиллагааны зохицуулалт, осол зөрчлийн талбар дахь ажиллагаа, нисэх буудлын онцгой байдлыг зохицуулах төвийн ажиллагаа зэрэг 6 багц сэдвийн хүрээнд хийхээр төлөвлөжээ.

Ж.Батсайхан
Связанные новости