Абэ гурван талын уулзалтад оролцохоор Сөүлд иржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /NHK/. БНХАУ болон Өмнөд Солонгосын удирдагчидтай хийх гурван талын уулзалтад оролцохоор Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Сөүл хотод иржээ.
Өнөөдөр болох гурван улсын уирдлагчдын уулзалт сүүлийн гурван жил хагаст болж байгаа анхны уулзалт юм.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар гурван талын уулзалт хийснийхээ дараа хамтарсан мэдэгдэл хийх ажээ.
Үүний дараа Абэ Ли Көцянтэй ганцаарчилсан уулзалт хийж, даваа гарагийн өглөө Пак Гын Хэтэй хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.
Д.Нямтулга