“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аян эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын болон орон нутгийн авто замд гарч байгаа зам тээврийн осол хэргийг бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны нээлт өнөөдөр боллоо.
ДЭМБ-аас зам тээврийн ослыг бууруулахын тулд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчлийн илрүүлэлтийг сайжруулж, хамгаалах бүс, малгай, хүүхдийн суудлыг хэрэглээг нэмэгдүүлэхийг зөвлөсөн байна. Тиймээс ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ хамтран уг ая энэ оны 10 дугаар сарын 15 хүртэл зохион байгуулах болжээ.
Нээлтийн үйл ажиллагаанд ЦЕГ-ын дарга, хурандаа Ө.Энхтөр, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Л.Нямгэрэл, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн А.Даваасүрэн болон холбогдох албаныхан оролцов.
Улсын хэмжээнд 2017 оны эхний 5 сарын байдлаар 147 хүн аваарт орж нас барсны 82 хувь нь орон нутгийн автозамд осолдсон байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч иргэдийг өөрийн болон будсын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, бие биендээ хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг холбогдох байгууллагуудаас анхааруулсан юм.

Ч.Ариунболд