С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал хойшиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэргийн шүүх хуралдаан Улсын Дээд шүүхэд өнөөдөр товлогдсон ч тодорхой шалтгааны улмаас хойшиллоо.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан юм. Гэвч шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нь гадаадад эмчлүүлж байгаа гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хуралдааныг 6 дугаар сарын 28-ны 09.00 цаг хүртэл хойшлууллаа.

Н.Туяа
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
9 дня
Ulaanbaatar