Нийтийн албанд орохоор нэр дэвшсэн 130 иргэний мэдүүлгийг хянав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-16 15:23:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Авлигатай тэмцэх газар (АТГ) өнгөрсөн долоо хоногт нийтийн албанд томилогдохоор  нэр дэвшсэн 130 хүний урьдчилсан мэдүүлгийг хянав.

Үүнээс дийлэнхийг нь Төрийн банк, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт орох хүсэлтэй иргэдийн мэдүүлэг эзэлжээ. Нэр дэвшигчдээс 114 нь ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Харин ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц 16 нэр дэвшигч илэрчээ.

Одоогоор 274 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлгийг хянаж байгаа аж.

Ч.Ариунболд
Связанные новости