Галын шалтгаан, учирсан хохирлыг цагдаагийн байгууллага тогтооно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Говь" ХК-ийн үйлдвэрийн барилгад гарсан гал түймрийн нөхцөл байдлын талаар Улсын онцгой комиссын шуурхай хуралдаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү мэдээлэл хийв.
Өчигдөр 20.50 минутын орчмоос эхлэн нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах "Говь" ХК-нийн үйлдвэрт гал гарч, 200 гаруй алба хаагч унтраахаар ажилласан. Үйлдвэрийн зориулалттай тус байгууламж нь 1981 онд баригдсан, 2 давхар төмөр бетон хана, тулгуур баганатай, тэнхлэгээрээ урт нь 198 м, өргөн нь 126 м, эргэн тойрондоо авралтын 9 гарцтай, шатах материал ихтэй байжээ. Нийт дээврийн талбай нь 30 мянга орчим мкв байсан бөгөөд төмөр бетон дээврийг 30 см орчим шилэн хөвөн, хөөсөнцөрөөр дулаалж, модоор давхарлан карказ хийсэн, 6-7 давхар хар цаасан хучлагатай, завсар нь битумаар бэхжүүлсэн нь гал тархан дэлгэрэх, шаталт хурдацтай тархахад их нөлөөлсөн гэв. Гал түймэр унтраах автомашиныг сэлгэн байрлуулах боломж хязгаарлагдмал, галын тархалт маш эрчимтэй явагдсан, галын ачаалал ихтэй, олон давхарлагдаж зузаарсан хар цаасанд задаргаа хийхэд хүндрэлтэй, нягт ихтэй хорт хий, утаа их хэмжээгээр ялгарч байсан тухай С.Залуухүү хурандаа мөн тайлбарлаж байв.
Гал дээврийн давхрыг хавж, нэлэнхүйдээ тарсан байсан тул шаардагдах хүч хэрэгслийг яаралтай төвлөрүүлэн, гал түймэр унтраах штаб байгуулан тархалтыг зогсоох арга хэмжээг авахын тулд гал түймэр унтраах хэсгүүдийг тус обьектын зүүн талд 2, хойд талд 1, баруун талд 2-ыг тус тус байгуулан ажиллажээ.

Онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах аврах 11 ангийн 19 тасаг гал унтраах зориулалтын 31 автомашин, 158 албан хаагч, Ус сувгийн удирдах газраас 12, нийслэлийн хот тохижилт үйлчилгээний газраас 8, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 18, цагдаагийн байгууллагаас бүрдсэн 200 гаруй албан хаагч ажиллав.Гал түймэр унтраах бодис их хэмжээгээр шаардлагатай байсан тул Ус сувгийн удирдах газраас 5 тн-ы багтаамжтай ус тээвэрлэгч 11, хот тохижилтын газраас 7 тн-ы багтаамжтай ус тээвэрлэгч 6, Улаанбаатар төмөр замаас 68 тн усны савтай вагонцистерн зэргийг хүч нэмэгдүүлэн ажиллуулсан байна.
Гал түймэр унтраах үйл ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү болон ГУХ-ийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаяр, дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар нараар ахлуулсан бүрэлдэхүүн газар дээр нь мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган ажиллав.

Шуурхай хуралдаанд мэдээлэл хийсний дараа сэтгүүлчид хурандаа С.Залуухүүгээс зарим асуудлыг тодруулав.
- Нөхцөл байдал одоо ямар байна вэ?
- Үйлдвэрийн барилгын нэмэлтээр хийсэн дээврийн 30 мянган мкв талбай зөвхөн хавж шатсан. Дээврийн хэсэгт задаргаа хийхэд хүчилтөрөгч, агаар орсноос өндөр хэмжээгээр дөллөн асч тархсан нь унтраахад их хүндрэл учруулсан. Иймээс штабын удирдах бүрэлдэхүүн хуралдаж, барилгын хамгийн гол үндсэн хийц, бүтээц, техник, тоног төхөөрөмжийг аврах чиглэл тогтоож, ажилласан. Үүний үр дүнд үндсэн хийц, бүтээц буюу бетонон хучилт, техник тоног төхөөрөмж галд өртөөгүй. Одоогийн байдлаар гал унтрах шатандаа орсон. НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаяр удирдана дээврийн хэсэгт задаргаа хийж, бүрэн унтраах ажиллагаа хийж байна.
- Галыг их олон цагийн дараа унтраасан буюу хугацаа алдсан гэж иргэд шүүмжилж байгаа. Нисдэг тэрэг ашиглах боломж байсан уу?
- Объектын гал түймрийн олон улсын жишигт ч тэр нисдэг тэрэг хэрэглэсэн тохиолдол байдаггүй. Харин ой хээрийн түймрийн хүндэрсэн үед хэрэглэдэг. Гал унтраах техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан гэж хэлэхгүй ч тодорхой түвшинд ахиц гарсан. Энэ удаад гал унтраах ажиллагаа олон цаг үргэлжилсэн ч амжилттай, зөв зохион байгуулж чадсанаар хоёр эрсдлээс хамгаалсан. Хэрэв энэ түймрийн дөлийг өндөр хэмжээнд хүргэсэн бол тухайн барилгын үндсэн хийцэд нуралт үүсэх аюултай байлаа.Харин түймрийн голомтыг бага багаар унтрааж сааруулж чадсанаар үндсэн хийцэд өөрчлөлт оруулаагүй. Хоёрт тоног төхөөрөмжид галын аюул учраагүй.
- Гал гарсан шалтгааныг тогтоосон уу?
- Аливаа гал түймрийн хэрэг, зөрчлийг цагдаагийн байгууллага тогтооно. Түймрийн голомтод цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэгч, Онцгой байдлын шинжээч нар хамтарч хэргийн газрын үзлэг хийж, хэргийг 14 хоногийн дотор мөрдөн шалгах ёстой. Шаардлагатай тохиолдолд прокуророос хугацааг сунгана. Тиймээс шалтгааныг одоо хэлэх боломжгүй.
- Хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар тогтоох боломжтой юу?
- Хохирлыг хэрэг бүртгэлтийн шатанд тогтоодог. Жишээ нь энэ үйлдвэрийн барилгын нэмэлтээр хийсэн дээврийн хэсэг шатсан. Үүний хохирлын хэмжээ гарна. Мөн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааны зогсолт зэрэг шууд бус хохирол байна. Учир нь гал унтраахын тулд маш их хэмжээгээр ус хэрэглэсэн учир үйлдвэрийн цахилгааны сүлжээ, кабелийн тунелууд усанд автсан байгаа.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Т.Чимгээ
Гэрэл зургийг Б.Чадраабал
Т.Чимгээ